"Samsung" компанийн ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаар болжээ

2024 оны 7 сарын 102024-07-10
"Samsung" компанийн ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаар болжээ

Өмнөд Солонгосын технологийн аварга "Samsung Electronics" компанийн ажилчдыг төлөөлсөн үйлдвэрчний эвлэл цалин, тэтгэмжийг сайжруулах кампанит ажлынхаа хүрээнд 30,000 орчим гишүүнээ тодорхойгүй хугацаагаар ажил хаяхыг уриаллаа. Энэ тухай Үндэсний Самсунг Электроникийн Холбоо (NSEU) гурван өдөр үргэлжилсэн ажил хаялтынхаа сүүлийн өдөр мэдэгдсэн байна. 

Удирдлагын зүгээс тавьсан шаардлагын талаар яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа илэрхийлсний дараа үйлдвэрчний эвлэл ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. "Компани эхний бүх нийтийн ажил хаялтын дараа ч яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаа тул бид долдугаар сарын 10-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх хоёр дахь бүх нийтийн ажил хаялтыг зарлаж байна" гэж үйлдвэрчний эвлэлийн цахим хуудсанд нийтэлжээ.  

Өмнөд Солонгос дахь "Samsung Electronics" компанийн ажилчдын бараг дөрөвний нэгийг төлөөлдөг NSEU нь тэдний үйлдлээс болж үйлдвэрлэл тасалдсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Samsung  тус нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа бөгөөд "Бидний үзэж байгаагаар үйлдвэрлэлийн тасалдал гарахгүй" гэжээ. 

"Samsung Electronics" нь санах ойн чип, ухаалаг утас, телевизор үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компаниудын нэг. Өмнөд Солонгосын Samsung группын толгой компани бөгөөд Азийн дөрөв дэх том эдийн засагт ноёрхдог мөн гэр бүлийн хяналттай бизнесүүдийн хамгийн том нь юм.   

 

 

 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

6 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө