Колумб түүхэн рекордоо шинэчилж, "Копа Америка"-ийн финалд шалгарлаа

2024 оны 7 сарын 112024-07-11
Колумб түүхэн рекордоо шинэчилж, "Копа Америка"-ийн финалд шалгарлаа

КОЛУМБ-УРУГВАЙ 1:0

Колумбын хөлбөмбөгийн шигшээ баг 90-ээд оны эхэнд жинхэнэ шуугиулж, алдарт Вальдеррама, Игита, Ринкон, Эскобар нарын ододтой баг нь 27 тоглолт хожигдолгүй үндэсний рекордоо тогтоож байсан. Тэгвэл өнөө цагийн Хамес Родригес, Луис Диас, Мина, Муньос, Ариас тэргүүтэй шигшээ баг нь "Копа Америка-2024" -ийн хагас шигшээ тоглолтод Уругвайг 1:0-ээр хожиж, хожигдолгүй цувралаа 28 тоглолт( 22 хожил, 6 тэнцээ) хүргэж, ах нарынхаа рекордыг шинэчиллээ.

Тоглолтын цорын ганц гоолыг Хамес Родригесийн булангийн цохилтыг Лерма мөргөж оруулсан. Хамес энэ тэмцээнд 6 дахь гоолын дамжуулалтаа өгч, "Копа Америка"-ийн түүхэнд нэг тэмцээнд 5 дамжуулалт өгч байсан Мессигийн рекордыг эвдлээ.

3 хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Эхний хагасын төгсгөлд Колумбын Муньос улаан хуудсаар торгуулж( 2 шар) талбайгаас хөөгдсөн. Хоёрдугаар хагаст бүтэн Колумб хүн дутуу тоглосон ч хамгаалалт үнэхээр хийгүй байсан төдийгүй сөрөг довтолгоог ч ширүүн хийж, гоол оруулах сайхан боломж 3-4 удаа гаргалаа. Үнэхээр "ганган" байнаа, энэ Колумб.

Ирэх ням гарагт дэлхийн аварга Аргентинтай аваргын төлөө тоглоно, энэ Колумб.

Өмнө нь "Копа Америка"-ийн финалд 2 удаа үлдэж, 2001 онд аварга болж байсан юм, " кофечид".

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө