Олон улсын уралдаанчид Ховд, Говь-Алтай, Завханы нутгаар уралдаж байна

2024 оны 7 сарын 112024-07-11
Олон улсын уралдаанчид Ховд, Говь-Алтай, Завханы нутгаар уралдаж байна

“Торгоны зам 2024” олон улсын бартаат замын авто уралдааны 7 дахь гараа өнөөдөр Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилж байна. 6 дахь гараанд өчигдөр Ховд, Увс, Завхан аймгийн нутгаар нийт 542 км 300 м зай туулан уралдлаа. Энэ замын 70 хувь нь хатуу чулуурхаг, 25 хувь нь хурц ирмэгтэй чулуутай, 5 хувь нь элстэй байжээ. Уралдаан далайн түвшнээс 1040–1750 метр өндөрт болов.

Авто ралли 1.jpg

Энэ өдрийн уралдаан хад чулуурхаг тэгш өндөрлөгт эхэлж, нарийн ширхэгтэй сум элсэн дээгүүр үргэлжлэн, уулын хавцлаар дамжин, хатуу чулуурхаг газарт шилжжээ. Ийм зам өрсөлдөгчдөөс уян хатан, цогц арга барил, хэт төвлөрөл шаарддаг. Манхан дээр өчүүхэн алдаа гаргахад 30 минут алдахад хүргэж болзошгүй байдаг аж.

Silk road rally 3.jpg

2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Торгоны зам” раллид 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй туслах ажилтан оролцож байна. Энэ жилийн уралдаан ОХУ-ын Томск хотоос эхлэн, 7 пугаар сарын 9-нд Монгол Улсын нутагт орж ирэн, 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд барианд орно.  Зохион байгуулагчид өдөр бүрийн уралдааны гараа, барианы цэг, замын чиглэлийг тэмдэглэх, буудаллах газар бэлдддэг. Үүнд 100 гаруй техник, 300 гаруй хүн, 4 нисдэг тэрэгтэй ажиллаж байна.

Silk road rally 2.jpg

Энэ уралдааны зам дагуух малчид мал, хүүхдээ уралдааны замаас хол, хариулгатай байлгахыг анхааруулъя.

3.jpg

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө