ШУУРХАЙ: Азарганы уралдаанд аман хүзүүдсэн хээрийг уралдаанаас хасав

2024 оны 7 сарын 112024-07-11
ШУУРХАЙ: Азарганы уралдаанд аман хүзүүдсэн хээрийг уралдаанаас хасав

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд аман хүзүүдсэн, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй гэдэг шалтгаанаар хасаж, түүний ард орсон морьдыг нэг байр урагшлуулахаар Хурдан морины комисс дөнгөж сая гаргалаа. Ингэснээр:

  1. Булганы Гурванбулаг сумын харьяат аймгийн алдарт Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин халзан азарга түрүү магнайд
  2. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн азарга аман хүзүүнд,
  3. Булган аймгийн Гурванбулаг сумян харьяат Хишигжаргалын Аминхишигийн цолмон халзан айргийн гуравт,
  4. Орхон аймгийн Баян-Өндөр Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд айргийн дөрөвт 
  5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд орж байна. 

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө