Энэ жилийн наадмын нээлт энх тайвныг бэлгэдсэн үзэл санааг агуулжээ

2024 оны 7 сарын 112024-07-11
Энэ жилийн наадмын нээлт энх тайвныг бэлгэдсэн үзэл санааг агуулжээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан. Тэрбээр  шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулахын зэрэгцээ “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвтэйгээр хийж наадамчин  олны  нүд сэтгэлийг баясгалаа. Яруу тунгалаг төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа намирч, зүлэг ногоон дэвжээнэ 9 хөлт цагаан сүлдээ цэнгүүлж Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  нээлт эхэллээ.  Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах билэг тэмдгийг онцгойлон  гаргаж, туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлсэн байдлаар наадмын нээлтийг түмэн  олонд хүргэлээ.

 

Энэ жилийн наадмын үзэл санаа “Эх дэлхийн энх цагийн цадиг” сэвдийн хүрээнд хийгджээ. Монголчууд нэгэн цагт дэлхийг байлдан дагуулж байсан өнө мөнхийн түүхтэй. Иймд  дэлхий ертөнцийг энх тайван байж, хүн төрөлхтөн  энэрч хайрлах зүрх сэтгэлтэй, өгөөмөр байгаасай гэдэг үүднээс ийн нэрлэжээ.

YTTLM.jpg

Ц.Батнайрамдал: Монголчууд бид хүн төрөлхтөн амар амгалан оршихын төлөө хөтөч болж явааг харуулахыг зорьсон 

 

НААДАМ.PNG

"Энэ сайхан агшинг  нээх боломж олгосон рад түмэндээ баярлалаа. Монголчууд нүүдэл, язгуурыг хөгжүүлж дэлхийд гарах бүрэн боломжтой гэдгийг энэ наадмын нээлтээр харуулахыг зорьсон. Нээлтэд Нийтдээ 21 аймгийн язгуур өв тээгчид гээд 1300 уран бүтээлчид оролцсон. Үндсэндээ монголчуудын эртний үеэс эхлэлтэй өв соёл, аж байдлыг харуулахыг зорилоо.  Наадмын найруулгын зохиолыг Монголын үндэсний радиогийн найруулагч О.Цэнд-Аюуш ажилласан. Нүүдэлчин монголчууд бид хүн төрөлхтөн амар амгалан оршихын төлөө хөтөч болж яваа гэдгийн илэрхийлэхийг зорьсон.   Төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ бага ч гэсэн биелүүллээ" хэмээв.  

 

Наадмын нээлт2.jpg

Нээлтийн эхэнд,  “Уяхан замбуу тив”  бүлгийг ард түмэндээ толилуулаа.  Ингээд зүлэг ногоон дэвжээний тайзнаа уртын дуу, морин хуурын аялгууг эгшиглүүлсэн юм. Үргэлжлүүлэн Монголын рок поп, зохиолын  хип хоп уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. 

 

yttlmnay 5555.jpg

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө