Харри Кейн ялах уу эсвэл Ламине Ямал ялах уу

2024 оны 7 сарын 112024-07-11
Харри Кейн ялах уу эсвэл Ламине Ямал ялах уу

Сарын өмнө Герман улсад хөшгөө нээсэн “Евро 2024” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 24 багаас Англи, Испанийн шигшээ багууд финалд тунаж үлдлээ. Өнгөрсөн шөнө Дортмунд хотын цэнгэлдэхэд Англи-Нидерландын шигшээ багуудын тоглолт болж, 2:1-ээр Англичууд хожив.

Тоглолт эхлээд ердөө 7 минутад Нидерландын шигшээ багийн тамирчин Шави Симонс гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Энэ нь Англичуудад хүнд цохилт болсон хэдий ч удалгүй Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн торгуулийн цохилтоос гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн.

Ингээд цаг дуусахын өмнө дахин Английн шигшээ багийн тоглогч Олли Уоткинс гоол оруулснаар аваргын цомд нэг алхам ойртлоо. Ийнхүү Англичууд Европын аварга шалгаjуулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалд шалгараад байна. Тэд аваргын цомын төлөө тэмцээний турш гайхалтай тоглолтыг үзүүлж буй Испани улсын шигшээ багтай учраа таарна.

"Евро 2024"-ийн финалын тоглолт 2024 оны 7-р сарын 14-ий Ням гарагт Германы цагаар 21:00 цагт Берлин дэх Олимпиастадионд эхэлнэ. Уг цэнгэлдэх нь Герта Берлиний өлгий нутаг бөгөөд 71,000 хүний багтаамжтай, “Евро 2024” тэмцээний хамгийн том талбай юм. Финалын тоглолтыг монголын цагаар шөнийн 03:00 цагт үзэх боломжтой.

 

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө