Ц.Батнайрамдал: Монголчууд нүүдэлчин язгуурын өв соёлоо дэлхийн тавцанд гаргах бүрэн боломжтой

2024 оны 7 сарын 112024-07-11
Ц.Батнайрамдал: Монголчууд нүүдэлчин язгуурын өв соёлоо дэлхийн тавцанд гаргах бүрэн боломжтой

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж буй. Тэрээр үндэсний өв соёлоо орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулж, “Хүннү рок” чиглэлийг үүсгэн дэлхийд алдаршиж яваа “The Hu” хамтлагийн бүтээлүүд, тэдний бүтээлүүдтэй дүйцэхүйц хэмжээний бүтээлүүдийг сорчлон мюзикл хөтөлбөр болгоно хэмээж байсан.

Тэгвэл наадмын нээлтийн дараа тэрээр сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Үнэхээр агуу ард түмэн юм аа. Ийм сайхан ард түмний өв соёлыг тээж, эв нэгдлийн баталгаа, бахархал, дархлаа болсон Үндэсний их баяр наадмыг нээх хувь тохиол олгосон төр, түмэн арддаа баярлалаа.

Монголчууд нүүдэлчин язгуурын өв соёлоо орчин үеийн техник, технологи шинэчлэлтэй хослуулснаар дэлхийд гаргах бүрэн боломжтой гэдгийг наадмын нээлтээрээ харуулахыг зорьсон.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд нийтдээ 21 аймгийн язгуурын өв тээгчид болох 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл 1300 гаруй уран бүтээлчид оролцлоо. Эх дэлхийн үүсэл хөгжил, балар эртний хүмүүсийн ахуй байдлаас нүүдэлчин монголчуудын язгуурын өв соёлыг харуулахын тулд 3 сар хичээсэн хүч, хөдөлмөр маань өнөөдөр биеллээ олж байгаад маш их баяртай байна.

Өнөөдөр дэлхийн даяаршлын үед монголчууд байгаль эх дэлхийгээ шүтэж, нүүдэлчин ахуйгаараа хүн төрөлхтний энх амгалан, энх оршихуйн төлөө уриалан хөтлөх хөтөч болж чадна шүү гэдгийг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” үзүүлбэрээрээ харуулж байгаа юм.

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө