698 харваач цэц сорьж байна

2024 оны 7 сарын 112024-07-11
698 харваач цэц сорьж байна

Үндэсний сурын харваанд 698 харваач цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хана харваа, шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Үндэсний сурын болон шагайн харвааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нар Бутаны хааны хамт оролцож, дуут сум тавилаа. 

12AE877D-70EF-4066-A4F7-9DF8FE64EEC3.jpeg

Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 698 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол шагайн харваанд аймаг, нийслэл, Европын шагайны холбоо зэргээс 97 багийн, 776 шагайн харваач оролцож байна.

5864EDC7-CC87-46E5-ADE7-DCCDCFFAE3A0.jpeg

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө