Хүүхэд хамгаалахад 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

2024 оны 8 сарын 12024-08-01
Хүүхэд хамгаалахад 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад 2023-2024 оны хичээлийн жилд 865 нийгмийн ажилтан, 395 мэргэшсэн боловсролын сэтгэлзүйч, 1320 эмч, 223 хоол зүйч, 2466 тогооч ажиллав.

Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд хамгааллын баг ажиллах хүний нөөц бүрдэж, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд хүүхэд хамгааллын зардал багтав. Энэхүү зардалд 2024 онд нийт 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр хүүхдийг болзошгүй осол, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, шуурхай тусламж үзүүлэх, нөхөн сэргээх, дэмжлэг үзүүлэхэд тус зардлаас зарцуулах боломжтой боллоо.

Суралцагчийн нүд, шүд болон охидын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллана. Үүний тулд:

  • Эрүүл шүд арга хэмжээ, “Шүд эрүүл бол бие эрүүл” аян
  • Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих" төсөл 2024-2027 он
  • “Охидын эрүүл ахуй, ариун цэврийн багц” түгээх ажил зэрэг нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлж, сайн үр дүнг түгээн дэлгэрүүлнэ.
  • Үе тэнгийн дээрэлхэл /Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй аян/, хорт зуршил /Анзаар аян/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот төслүүдийг дэмжиж ажиллана. 
  • Тэгш хамруулан сургах боловсрол, зохистой хооллолт, шим тэжээлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа зэрэг чиглэлүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлнэ.

Хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны “After school” платформын хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ. Алслагдсан дүүрэг, аймгийн төв, сум, багийн сургуулийн сурагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахим орчинд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн. Нийт 405 сургууль уг системд нэвтэрч, 1441 хөтөлбөр бүртгэгдсэн байна. 2300 нийгмийн ажилтан, багш, 51069 суралцагч уг аппликэйшнийг татаж, 27038 суралцагч идэвхтэй хэрэглэгч болж, хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хүртээмжийг 6 хувиар нэмэгдүүллээ.
 Цаашид :  

  • Сургуулийн Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ, хичээлээс гадуурх үйл ажиллагааны зохион байгуулалт, үр дүнг сайжруулах;
  •  
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд хөгжлийн танхим”-д тавигдах шаардлагыг батлах, шаардагдах тоног төхөөрөмж, нөөц хэрэгслээр хангахад анхаарах шаардлагатай.

Санал болгох

Алба хаагчид хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.

3 өдрийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

АМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

3 өдрийн өмнө