Галдан бошгот хааны онгоныг тайлаа

2024 оны 8 сарын 12024-08-01
Галдан бошгот хааны онгоныг тайлаа

Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж байна.  Өнөөдөр /2024.08.01/ Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ гэгддэг "Ганданпунцоглин" хийдэд Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслол боллоо. 

66FA603D-727A-46AF-8BBA-4FCAC112D275.jpeg

Их хааны онгоныг тайх ёслолын эхэнд 
-Богд Очирвааны тахилга,
-Галдан хааны сахиус Далха Вандадын тахилга, 
-Галдан хааны магтаал, тайлга тахилга, 
-Шүтээн сахиусанд тахил өргөх уншлага,
-Өлзий хутаг оршоох зэрэг хурал номууд хурав. 

744671FC-D02E-4326-BDAE-3B38D23CE88B.jpeg

Үүний дараагаар Галдан Бошгот хааны овоонд гарч, Төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар "Алтайн магтаал" хайлж, хийдийн лам нар Ойрад нутгийн тэнгэрийн ариутгал, сан, Лусдад балин тахил өргөлөө. Мөн тус сумын Намарзан багийн малчин П.Гантулгын адуун сүргээс сонгосон хөх бор морийг сэтэрлэж, их хааны насыг нь мөнхөллөө. 

21E84AE6-4ACE-4E63-A2C7-5BDF19A44988.jpeg

Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслолыг хийж, шүтээн сахиусанд тахил өргөснөөр нутаг орон ган гачиггүй, ард олон өвчин зовлонгүй, мал сүрэг өсөн үржиж, хамаг амьтан барцадгүй байж бурхны шашинд өнөд оршихын  билэгдэлтэй. Мөн гавьяа зүтгэлийг нь алдаршуулах, залуу хойч үеийнхэнд үүх түүхээ сурталчлан таниулах ач холбогдолтой юм. 

1BDEEB3E-6460-40CB-B0CD-5EBA50D6857E.jpeg

Онгоныг тайх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд болон Ардын багш, шинжлэх ухааны гавьяат, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй шашин, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Улаанбаатар хот, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн сумдаас зочид гийчид, нутгийн уугуул иргэд зорин ирж оролцов. 

EAD9C3C5-D2C3-4061-AD20-0764E412D44B.jpeg
EAD9C3C5-D2C3-4061-AD20-0764E412D44B.jpeg

Галдан бол Зүүнгарын хаант улсыг үндэслэн байгуулагч, төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн төдийгүй  Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байв. 1679 онд Далай ламаас Бошгот цол хүртсэнээр Галдан Бошгот хаан хэмээгдэх болжээ. Мөн Зүүнгарын хаант улсад шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцож, сум хийд байгуулан, жаяг ёсыг тогтоон сахил санваар хүртээж, Монголын шашны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан учир түүнийг XVII зууны үеийн Монголын шашны нэрт зүтгэлтнүүдийн нэг гэж зүй ёсоор үздэг.

Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баяр 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа

3 өдрийн өмнө
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа

3 өдрийн өмнө
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна

3 өдрийн өмнө