Өчигдөр /2024.08.02/ цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн байна. Тус мэдээллийн дагуу Булган аймгийн Цагдаагийн газар шалгахад, А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байжээ. 54 настай, эрэгтэй “Г” автомашинд мөргүүлж, нас барсан байжээ.
Түүнийг иргэн Д "Prius-20" маркийн автомашинаар мөргөөд. хэргийн газраас зугтаасан болохыг тус аймгийн Цагдаагийн газар шуурхай илрүүлж, өнөөдөр /2024.08.04/ сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоон, шалгаж байна.