“Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалтын хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг Соёлын өдөрлөгөөр оролцогч орнуудын цэргийн алба хаагчид өөрсдийн үндэстний онцлог, өв соёлыг сурталчилж, нөхөрлөлөө батжуулсаар байна.
Өчигдөр тус өдөрлөгөөр БНХАУ-ын салааны бүрэлдэхүүн энх тайвны үзэл санаан дор хуран цугларсан олон орны цэргүүдэд сүр хүчийг билгэдсэн Арслант болон Луугийн бүжгээ толилуулсан юм. Мөн тэсвэр хатуужил, ур чадварын илэрхийлэл үндэсний тулааны урлаг, хурц уян хөдөлгөөнт жадтай үзүүлбэрээ сонирхууллаа.
БНХАУ-ын Соёлын өдөрлөгийг үзэж сонирхсон цэргийн алба хаагчид Дорнын соёлын томоохон төлөлөөлтэй танилцсандаа талархал илэрхийлэв.