"АПУ" компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2024 оны 8 сарын 42024-08-04
"АПУ" компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан "АПУ" компанийн зуун жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган "АПУ" компанийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Нийт 2400 гаруй ажиллагсадтай тус компани дотоодын 15 мянга гаруй малчин, тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг техник, технологиор урласан брэнд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн 12 улсад амжилттай экспортолж байна.

Ийн зуун жилийн туршид бүтээсэн туршлага, хамт олны хичээл зүтгэл, үе үеийн эрдэмтэн мэргэд, технологич инженерүүдийн амжилт бүтээл, компанийн улс эх орондоо оруулсан хувь нэмрийг үнэлүүлэн "АПУ" компани “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав.

454013493_536280385591924_1521928774765958228_n (1).jpg

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө