Хөгжлийн бэрхшээлтэй 9386 хүүхэд суралцжээ

2024 оны 8 сарын 52024-08-05
Хөгжлийн бэрхшээлтэй 9386 хүүхэд суралцжээ

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 1977, ерөнхий боловсролд 6283, мэргэжлийн боловсролын сургуульд 638, дээд боловсролд 488 буюу нийт 9,386 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй суралцагчид зориулан, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн санал, зөвшөөрлийг үндэслэн боловсруулж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 1.418 суралцагч өнгөрсөн хичээлийн жилд суралцжээ.  

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багшийн туслахаар 45 хүнийг МУБИС болон бусад байгууллагатай хамтран бэлтгэв. Эдгээр багшийн туслахууд ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.

21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс "Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл"-ийг 21 засаг дарга байгуулсан байна. Үүнээс 14 зөвлөл нь хуралдаж 6 настнуудаа сургуульд элсүүлэх үйл ажиллагааг орон нутагтаа амжилттай, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Танхимын сургалтад хамрагдах боломжгүй хавсарсан болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай 106 хүүхдийг үе тэнгийнхний хамт хөгжүүлэх, нийгэмд дасан зохицож амьдрахад нь туслах, өөрөө өөртөө үйлчлэх болон энгийн дадал хэвшилд сургах “Дэмжих төвийн үйлчилгээ”-нд амжилттай хамрууллаа. Сонсголын бэрхшээлтэй оюутанд зориулсан “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээнд МУИС-ийн 2, МУБИС-ийн 3 оюутан хамрагдсан.

Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр боловсролын сургалтын байгууллага бүр идэвх, санаачилга гарган ажиллахыг зөвлөж байна. Цаашид:
 

  • Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад сурагчдын тэгш хамран сургалт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Тэгш хамруулах боловсролын чиглэлээр багшлах боловсон хүчин, мэргэжилтнийг мэргэшүүлэх шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
  • Танхимын сургалтад хамрагдах боломжгүй хавсарсан болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд анхаарч дэмжих төвийн үйлчилгээг тогтмолжуулах шаардлагатай.

ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГАРГАСАН ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ТАТАН АВЧ АШИГЛААРАЙ

  • "Тэгш хамран сургах боловсрол” Бодлогын хураангуй https://shorturl.at/nUKOC 
  • “Тэгш хамран сургах боловсрол” Бодлого, эрх зүйн шинжилгээ https://shorturl.at/lBngh 
  • Тэгш хамруулсан сургалтыг хэрэгжүүлэх зөвлөмж (Багш нарт зориулсан гарын авлага) https://shorturl.at/L5WNT 
  • “Тэгш хамран сургах боловсрол” Оролцогч талуудын чадавх бэхжүүлэх модуль https://shorturl.at/4lIb7 
  • Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/PDF%20file/Moduli%20-Final%20(1)(1).pdf 
  • Тэгш хамран сургах боловсролд хамтдаа https://online.pubhtml5.com/ceqr/hsam/.Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж https://rb.gy/vwv10b 
  • Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд https://drive.google.com/file/d/1zEuRMurHAJInj3bieo8mh38bvdT2jOG2/view 
  • Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж  https://drive.google.com/file/d/10MP_klTUDoMqgEO9zZ9eNRQeGekcf12y/view 
  • Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо https://drive.google.com/file/d/1ojRmu_Wb4E2855Ace6KNCZPZ2fmJZAyH/view 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл https://online.pubhtml5.com/pacj/orsr/#p=1 
  • Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:ap:dbf36ca8... 
  • Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлагa https://rb.gy/o34dw5

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР

3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна

3 цагийн өмнө
П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа

20 цагийн өмнө