Ноа Лайлс эрэгтэйчүүдийн 100 метрийн финалд алтан медаль хүртлээ

2024 оны 8 сарын 52024-08-05
Ноа Лайлс эрэгтэйчүүдийн 100 метрийн финалд алтан медаль хүртлээ

Олимпын наадмын хамгийн их үзэгчтэй, дэлхий нийтийг шуугиулдаг төрөл бол яах аргагүй хөнгөн атлетик билээ. Өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн 100 метрийн финал болж шилдгүүд тодров. Финалын гараанд АНУ-3, Ямайкаас 2, “Токио 2020” олимпын аварга Италын Ламонт Жэйкобс болон Өмнөд Америк, Ботсваны 8 шилдэг тамирчин өрсөлдсөн. Уралдаан эхэлж барианд орох мөчид ширүүн өрсөлдөөн болж, хэн нь түрүүлж орсныг харахад бэрхшээлтэй байлаа. Тиймээс фотофинишээр ялагчийг тодруулав. Ингээд АНУ-ын тамирчин Ноа Лайлс 9,784 секундээр алтан медаль, Ямайкийн Томпсон 9,789 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Хоёр тамирчны хооронд ердөө 0,005 секундын зөрүү гарчээ. Харин хүрэл медалийг АНУ-ын Фрэд Керли  9,81 секундын амжилтаар хүртлээ.

Дашрамд финалд өрсөлдсөн тамирчид бүгд 10 секундээс бага хугацаанд замаа дуусгаж барианд орсон.

  1. Ноа Лайлс 9.79
  2. Кишэйн Томпсон 9.79
  3. Фрэд Кэрли 9.81
  4. Акани Симбинэ 9.82
  5. Ламонт Марселл Жэйкобс 9.85
  6. Лециле Тебого 9.86
  7. Кеннет Беднарек 9.88
  8. Облик Севил 9.91
454237721_8835659383116677_6657186113535933163_n.jpg

Санал болгох

Монгол шүүгч “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээнийг дэнсэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээнийг олон улсын шүүгч Бүрнээбаатарын Бурмаа шүүнэ

1 цагийн өмнө