Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг  нэмэгджээ

2024 оны 8 сарын 52024-08-05
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг  нэмэгджээ

 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг нэмэгджээ Энэ төрлийн гэмт хэргийг үйлдлийн аргаар нь судлан үзвэл хууран мэхэлж үйлдсэн гэмт хэрэг 17.9 хувийг эзэлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, “Үнэ бүхий зүйл, бэлэг авч өгөх, гоё сайхан газар үзүүлнэ, цахим хаягаар танилцаж итгэлийг олж авч хуурсан, гэр бүл болж хамт амьдарна, кино, рекламд тоглуулна” хэмээн хууран мэхлэх аргаар хүчирхийлэх болжээ.

Тэр дундаа Фейсбүүкээр танилцан 3-5 хоногт дотно найзууд болсон мэт итгэл төрүүлэн, улмаар уулзаж бага насны охидыг хүчирхийлсэн тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хүүхдэд худал хэлж, амлалт өгч бэлгийн харьцаанд орвол “Хүчиндэх” гэмт хэрэгт тооцож 5 жилийн хорих ялтай.

/ЭХ-ийн 12.1 дугаар зүйл 5 хүртэл жилийн хорих ялтай/

Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх, бэлгийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг, эх, багш, ажилтны хуулиар хүлээсэн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн аяныг зохион байгуулах. Хүчирхийлэлд хүүхэд өртөх ёсгүй талаар нийгмийн бүх шатанд ойлгуулах, өртсөн тохиолдолд хууль сахиулах байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай гэдгийг ойлгуулах.

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн шүүх хурлаас гарсан шийдвэр болон, хариуцлагын талаар иргэдэд мэдээлэх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болно. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн талаар иргэдийн мэдээлэх үүрэг болон хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар олон нийт мэдээлэлтэй болно. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавин, цаг гарган ярилцаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Түүнчлэн “Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв” нэртэй пэйж хуудаснаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ мэдээлэл болон сэрэмжлүүлгийг авах боломжтой.

 

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР

3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна

3 цагийн өмнө
П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа

21 цагийн өмнө