Аугаа теннисчин Новак Жокович дутуугаа гүйцээж Олимпын аварга боллоо

2024 оны 8 сарын 52024-08-05
Аугаа теннисчин Новак Жокович дутуугаа гүйцээж Олимпын аварга боллоо

Их дуулгын тэмцээнд 24 удаа түрүүлсэн талбайн теннисний амьд домог, Сербийн аугаа теннисчин Новак Жокович өөрийн цуглуулгадаа Олимпын алтан медалийг нэмлээ. Өдгөө 37 настай тэрээр 5 дахь оролдлогоороо ийн Олимпын наадмын теннисний ганцаарчилсан төрлийн аварга болов. Түүний хувьд финалын тоглолтод Испанийн залуу од Карлос Алькарастай гурван цагийн турш ширүүн өрсөлдөж 7:6,7:6 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа.

 Жокович 2008 оны Бээжингийн олимпод энэ төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм. Ийн тэрээр талбайн теннисний 4 цомын тэмцээнд түрүүлснээс гадна Олимпын аварга болсон 5 дахь теннисчин болж байна. Түүнээс өмнө Афаэль Надаль, Андре Агасси, Стеффи Граф, Серена Уиллиамс нар олимпын аварга болж байв.

Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээнд арван түрүү авснаас гадна ганцаарчилсан төрөлд 99 удаа түрүүлсэн, теннисний түүхэнд дөрвөн төрөлд түрүүлсэн цорын ганц теннисчин юм.

Санал болгох

Монгол шүүгч “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээнийг дэнсэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээнийг олон улсын шүүгч Бүрнээбаатарын Бурмаа шүүнэ

1 цагийн өмнө