Хүүхдийн эрх зөрчсөн 51 иргэнийг 15 сая төгрөгөөр торгов

2024 оны 8 сарын 52024-08-05
Хүүхдийн эрх зөрчсөн 51 иргэнийг 15 сая төгрөгөөр торгов

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 505 хэрэг хүргүүлжээ. Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 9,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 200,
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11,
  • Өмчлөх эрхийн эсрэг 150,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 7,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 109,
  • Бусад 11 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 49.805 зөрчилд 50.703 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 279 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 95 баривчилж, эрх хасаж, 618 иргэнийг торгож, эрх хасаж, насанд хүрээгүй 3 иргэнийг сургалтад хамруулж, 49.708 иргэнийг торгожээ.

Мөн 50.703 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49.621 шийдвэрлэж, шүүхээр 1082 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2631,
  • Танхайрах 156,
  • Хүний биед халдах 331,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 225,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 46.377,
  • Бусад 983 зөрчил байна.

Өнгөрөгч 7 хоногт оргодол 19, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 42, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 84, шүүхээс даалгасан хүн 46, зөрчил үйлдсэн этгээд 20-ыг олж тогтоов.

Хүүхдийн эрх зөрчсөн 51 иргэний 15 сая төгрөгөөр торгож, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 208 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулжээ.

Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:

Монгол Улсад бүртгэлтэй “Т.Т” ХХК 2022-2023 онд нэр бүхий бусад аж ахуйн нэгжүүдэд онцгой албан татварын хуурамч тэмдэгт наасан архи, согтууруулах ундаа худалджээ. Энэ хэрэгт иргэн Т.Б-г сэжиглэн, энэ оны 8 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах "Дархан импекс" ХХК-ийн төмөр баяжуулах үйлдвэрийн хашаан дотор "Би Ай Эм" ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлжээ.  

 

Санал болгох