Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-нд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо 927 хэрэг шалгаж байна.