Чингис-Чойбалсангийн зам дээр далан байгуулж байна

2024 оны 8 сарын 52024-08-05
Чингис-Чойбалсангийн зам дээр далан байгуулж байна

Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 5-6 дахь км-ийн хооронд үерийн ус авто замын зорчих хэсэг дээгүүр давах эрсдэл нүүрлэлээ. Ус зам дээгүүр давж урсахаас сэргийлэн, “Харгуй" ТӨХК далан байгуулж байна.

Дархан-Эрдэнэтийн авто замын 55 дахь км, 60-62 дахь км-ийн хөвөө, шуудуу үерийн усанд угаагдсан. Уг хэсгийг “Дархан АЗЗА” ТӨХК шороогоор дүүргэн, засаж байна.

А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 257-258 дахь км-ийн далан хөвөөг “Поларис рөүд инженеринг“ ХХК үечлэн засаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Одоо 242 дахь км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засаж байна.

Чин-Чой.jpg

Санал болгох