Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа. Жолооч, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликэйшнээр цагт нь төлөөрэй.
Ачаа тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад нийцүүлэн, тээвэрлэлт хийхийг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ зөвлөж байна. Тус төв улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгийг энэ онд цахимжуулахаар төлөвлөж байна.