Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгууллаа

2024 оны 8 сарын 62024-08-06
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгууллаа

Орон нутгийн хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу аймаг, нийслэлийн хурал 8 дугаар сарын 2-ноос өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах, сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэн ажиллана.

Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 8 дугаар сарын 12-ноос өмнө Сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон 3 эсхүл 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. Сум, дүүргийн сонгуулийн хороо Хэсгийн хороог 8 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө дарга болон 6 эсхүл 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө