Феликс Лебрун ба Франц улс

2024 оны 8 сарын 62024-08-06
Феликс Лебрун ба Франц улс

Токио- 20/21 олимпын тамирчин, ОУХМ

Парис-2024 олимпын наадмыг эх орондоо зохиож буй Франц улс 68 жилийн өмнө буюу 1948 оны ДАШТ-ээс ширээний теннисний ганцаарчилсан төрлөөр анхны  хүрэл медаль хүртэж байжээ. Хүрэл медалийнхаа тоог дөрөв хүргэж ахиулсан түүх нь 1954 он хүрээд мухардсан байдаг. Тэгвэл, жинхэнэ утгаар нь Франц улсын ширээний теннисний хөгжлийн түүхийг бичсэн тамирчин бол Жан Филипп Гатиен /Jean-Philippe Gatien 1968 онд төрсөн) гэж францын түүхэнд бичигдсэн.

-"Зүүн топспингүй төрсөн тамирчин. Энэ бол ширээний теннисчин миний нэрийн хуудас" хэмээн хошигнох дуртай тэрээр 1994 онд Дэлхийн цомын аварга, 1993 онд  Дэлхийн аварга болж, 1992 онд  Барселонагийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Францын ширээний теннисний хөгжлийн түүхэн амжилтын эзэн болсон. Хэрэв "ширээний теннисний Моцарт" гэж үнэлэгддэг Жан Уве Валднер л олимпын финалд таараагүй бол тэрээр олимпын аваргын титмийг ч төвөггүй зүүх байсан гэж үздэг. Түүхэн тамирчидтай нэгэн цагт  төрсөн бусад тамирчид нь  насаараа  дарагдах нь жам. Тийм явдал Гатиенд тохиолдсон гэж үзэх үндэс бий. Үнэндээ зүүнээсээ топспин хийж чаддаггүй байсан Францын баатар, гайхалтай теннисчин Жан Филипп Гатиен 1988- 2000 он хүртэл дөрвөн олимпод оролцож, хамгийн сүүлд 2000 онд дан хосын төрлөөр  хүрэл медаль авч, Сиднейн олимпын тэнгэрт эх орныхоо  улаан, цагаан, цэнхэр өнгө гурвалсан далбааг сүүлчийн удаа мандуулсан байдаг. Тэгвэл түүний түүхэн замналын залгамжлагч мэндэлснийг Парис-2024 олимп зарлалаа.

17-хон настай "Алтан жаалхүү" Феликс Леврун Парис-2024 олимпын наадмын ганцаарчилсан төрлөөр анхныхаа хүрэл медалийг хүртэж, 24 жил тасарсан олимпын медалийн буухиаг залгалаа.

Тэрээр хүрэл медалийн төлөө тоглолтод Бразилийн теннисчин Кальдеронаг 4:0-ээр хожиж мөрөөдлөө биелүүлсэн.

-Би олимпоос медаль авах мөрөөдөлтэй. Чадвал Парисаас  чадахгүй бол дараа дараагийн олимпоос гэж хэлж байсан Феликс Лебрун мөрөөдлөө биелүүлж, 17 насандаа олимпын медаль хүртсэн анхны ширээний теннисчин болсон түүхийг давхар бичлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Э.ЛХАГВАСҮРЭН

Санал болгох

Э.Хулан: Томуу төст өвчний шинж тэмдэг 3-5 өдөр үргэлжилнэ

Ханиад,  вирусээс урьдчилан сэргийлэх талаар “Буянт манал” ӨЭМТ-ийн хүүхдийн эмч Э.Хулангаас тодрууллаа

1 цагийн өмнө
Б.Догмид: Лодонгийн Дандар бол эр зоригтой, жинхэнэ баатар хүн л дээ

“Цаг хэд болж байна. Өнө мөнх” гэж Оросын яруу найрагч Осип Мендельштам дуу алдсан юм гэдэг. Тэр үгийн утга юу байсан бэ гэвэл цаг хугацааны их шуурганаа тогтож үлдэх нэгээхэн зүйл байхгүй атал нийгэм хийгээд хүмүүний түүхийг цадиглан туурвигч уран бүтээлч нэгний уранбүтээл л эзнийхээ нэрийг хойч үед үлдээдэг нь өнөд мөнхөрнө гэсэн үг ажээ.

1 цагийн өмнө
А.Итгэлт: Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй

Цахим гэмт хэрэг, тэр дундаа романс залилангийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.

1 цагийн өмнө
О.Отгонтөгс: Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гурав дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгстэй ярилцлаа.

2 цагийн өмнө