Орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 11-нд болно

2024 оны 8 сарын 62024-08-06
Орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 11-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно. Иймд иргэн та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү!

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль

24 дүгээр зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө