Ерөнхий сайдад Филиппин улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2024 оны 8 сарын 52024-08-05
Ерөнхий сайдад Филиппин улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Филиппин улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Филиппиний төр, засаг, ард иргэдэд талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв. 

ГХ сайд Филиппин.jpg

Түүнчлэн талууд Монголын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар Филиппин Улсад бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Филиппин Улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болон “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын талаар дурдаж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тууштай бөгөөд амжилттай хэрэгжүүлж буй Филиппин Улсаас туршлага судалж, хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн чухлыг мөн онцлов.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө