Ихэнх гол үертэй байна

2024 оны 8 сарын 52024-08-05
Ихэнх гол үертэй байна

8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол нийт уртын дагуудаа, Хангайн нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Төв аймгийн Алтанбулаг-Лүн сум орчмоор, зүүн хажуугийн Балж, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан хавьцаа усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдлээ. 

Хараа гол Дархан-Уул аймгийн төвд, Ерөө, Туул гол Босгын гүүр- Алтанбулаг сум орчмоор, Эг, Улз, Хэрлэн гол Хонгон-Чойбалсан орчимд, Хануй, Орхон, Онги, Хөгшин-Орхон зэрэг гол үерийн түвшинг 5-35 см, Туул гол Улаанбаатар-Лүн орчмоор, Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан хавьцаа, Улз гол Дашбалбар сум хавьцаа, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван хүчтэй үерлэж байна.

Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрний усны түвшин Хялганат баг, Сүхбаатар хот орчимд 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд сав, гольдрол нь дүүрэн, элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгааны хүрээлэн онцгойлон анхаарууллаа!

Санал болгох