Онлайнаар бараа захиалсан 1131 хүн залилуулжээ

2024 оны 8 сарын 52024-08-05
Онлайнаар бараа захиалсан 1131 хүн залилуулжээ

2024 он гарснаас хойших 7 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 бүртгэгджээ. Үүний 3674 буюу 62.2% нь цахимаар залилсан гэмт хэрэг байна. Цахим залилангийн 1131 нь онлайнаар бараа захиалах үйлчилгээтэй холбоотой байгаа аж. Ийм гэмт хэрэг гардаг шалтгаан:  

  • Хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямд үнээр санал болгодог
  • 50-80%-ийн өндөр хувьтай хямдрал зарладаг 
  • Барааны нөөц дуусаж байгаа учраас яараарай гэж рекламддаг
  • Төлбөрөө бүрэн төлбөл хот дотор хүргэлт үнэгүй, орон нутаг руу унаанд тавьж өгнө гэж хялбараар худалдан авах боломж санал болгодог

Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга:

  • Бараа бүтээгдэхүүнээ хүлээж аваагүй бол төлбөрөө шилжүүлэхгүй, урьдчилгаа төлбөр өгөхгүй байх 
  • Эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой, албан ёсны хаягтай вэб саит, хувь хүн, байгууллагаар үйлчлүүлэх
  • Тухайн хүн, байгууллагын цахим хуудас, хаяг мөн эсэхийг шалгах

 

 

Санал болгох