ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсын хөхүүрийн айргийг бүртгэж авсан. Айрагны соёлоо сурталчлах "Айраг" бэсрэг наадмыг Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран, өнөө жил 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг наадам Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно. Айргийн сайхныг хүртэж, алжаал юугаан тайлах байршил: https://maps.app.goo.gl/pWPA6GwXmhQ8N7fF7