Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амжилттай татан гаргалаа.
Тухайн ачааны автомашинаар бөс, бараа материал тээвэрлэж яваад 1989 оны нэгдүгээр сард Агьтын хил орчимд живсэн байжээ.