НЭМГ: Улаанбаатараас туузан хорхой илрээгүй

2024 оны 8 сарын 52024-08-05
НЭМГ: Улаанбаатараас туузан хорхой илрээгүй

Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх "Централ тауэр" барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар цахим сүлжээнд оруулсан бичлэгт гарч буй нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол ус байгаагүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: 

-Цахим сүлжээнд тархаад буй мэдээлэлтэй ижил утга бүхий мэдээлэл төрийн байгууллагад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан "Централ тауэр" барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад ямар нэгэн мэдээлэл иргэдээс ирээгүй гэсэн тайлбар өгсөн. Өнгөрсөн жилийн өдийд мөн энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд хяналт шалгалт хийхэд нотлогдоогүй юм. Иймд иргэд цахим сүлжээнд олныг түгшүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Хэрэв энэ төрлийн эрүүл ахуйн холбогдолтой, халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоовол тодорхой нотлох баримтыг байршлын хамт төрийн байгууллагад санал хүсэлт, гомдол гаргахад бид чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийн, хариу арга хэмжээг авч ажилладаг. 

Санал болгох

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй

6 минутын өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

18 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

20 цагийн өмнө