Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

2024 оны 8 сарын 72024-08-07
Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна.

Он гарсаар нийт 1.2 сая зорчигч зорчсон байна. Агаарын тээврээр үйлчлүүлэх иргэд өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгджээ.

Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн байна.

Сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтийг харахад 6-9 сар хүртэл ачаалал нэмэгдсэн байна. Энэ нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

Олон улсад онгоцоор зорчсон зорчигчид:

  • “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр эхний 7 сард олон улсад 454,995 мянган зорчигч зорчсон бол
  • “Korean Air”-ийн нислэгээр 84.2 мянга,
  • “Airchina”-ийн нислэгээр 82.3 мянга,
  • “Хүннү-Эйр” ХХК-ийн нислэгээр 72.5 мянга,
  • “Туркиш-Эйрлайнс” ХХК-ийн нислэгээр 50.1 мянга,
  • “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 54.3 мянга,
  • “Изинис-Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 13.1 мянга 
  • “Жэжү-Эйр”-ийн нислэгээр 48.3 мянга,
  • “Ашиана-Эйрлайнс”-ийн нислэгээр 37.5 мянга,
  • “Ираеро”-гийн нислэгээр 9.7 мянган зорчигч,
  • “Айр Бусан”-ы нислэгээр 9000,
  • “Красавиа” нислэгээр 1.4 мянга,
  • Захиалгат нислэгийг 1.1 мянган үйлчлүүлэгч сонгожээ.

Санал болгох

Хялбаршуулсан горимоор тайлан илгээх хүсэлтийг 30 хүртэл авна

Аж ахуйн нэгжүүд хялбаршуулсан горим ашиглан, татварын тайлан илгээх бол хүсэлтээ есдүгээр сарын 30-наас өмнө харьяа татварын албандаа гаргана.

4 цагийн өмнө