Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

2024 оны 8 сарын 72024-08-07
Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, зэвсэг техник болон солонгост суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

2768917C-0C7E-4E1E-898A-033549464F4E.jpeg

Талууд энэ удаагийн уулзалтын үр дүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэхэд анхаарч, дрон хөгжүүлэлтийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө