Парисын олимпын чөлөөт бөхийн барилдаанууд 3 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас Д.Отгонжаргал, Б.Хулан нар олимпын дэвжээнд өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн -53 кг-ийн жинд Батхуягийн Хулан эхний барилдаанаа Нигер улсын бөх Кристиана Огусанятай хийнэ. Түүний өрсөлдөгч 22 настай дэлхийн ранкын 8-д эрэмбэтэй. 2024 онд нийт 11 удаа дэвжээнд гарснаас 9 ялж, 2 ялагдсан бол манай тамирчны тухайд 6 барилдаан хийснээс 5 ялж, 1 ялагдсан үзүүлэлттэй байгаа юм.
Харин -50 кг-ийн жинд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Тэрээр БНХАУ-ын Фэн Зичи, Алжирийн Ибтиссем Дуду нарын ялсантай хүч үзнэ.