Боловсролын ерөнхий газар 2023-2024 оны хичээлийн жилд багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд давхардсан тоогоор нийт 74.852 багш, ажилтан хамруулжээ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр багшийн хөгжлийн үзүүлэлт үндэсниий хэмжээнд жил бүр ахицтай гарч байгаа аж. Цаашид багшийг ажлын байран дээрээ бие даан, бусадтай хамтран хөгжихөд илүү анхаарч байгаа юм байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 2421 сургалтын байгууллагад 54.189 үндсэн багш ажиллаж байна. Үүнд:
- 1410 цэцэрлэгт 9733 багш
- Ерөнхий боловсролын 871 сургуульд 36.993 багш
- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 69 байгууллагад 2351 багш
- Их, дээд 64 сургуульд 5112 багш байна.