Сонгуульд оролцох хүсэлтийг 8-р сарын 12-ноос өмнө авна

2024 оны 8 сарын 72024-08-07
Сонгуульд оролцох хүсэлтийг 8-р сарын 12-ноос өмнө авна

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 8 дугаар сарын 12-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.

Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана. Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө