"Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 16, 17, 18-нд нийслэлийн Налайх дүүргийн нутагт байрлах Тайж хайрхны бэлд болно. Энэ фестивальд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, гадаадын 10 гаруй улсын 150 гаруй төлөөлөл оролцох юм.
Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаатай. Зан үйлийн отог, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоол хүнсний амталгаат худалдаа зохион байгуулна.