Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас нийслэлийн 4 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан байнгын ажиллагаатай станцуудын өгөгдлийг хуваарилдаг (GNSS-CORS) NTRIP удирдлагын програм хангамж бүхий сервер 8 дугаар сарын 10-ны өдөр цахилгааны хэлбэлзлээс үүдэн, гэмтжээ. Түүнээс хойш уг системд хандахад бэрхшээл үүсэн, 43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдсан байна.
Тус байгууллага гэмтлийг илрүүлэн, засахаар ажиллаж байна.