Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 9-10 дугаар сард туршина

2024 оны 8 сарын 142024-08-14
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 9-10 дугаар сард туршина

Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20-р хороонд Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөл хэрэгжүүлж байна. Энд хийх нийт ажлын 85%-ийг нугалжээ. Одоогийн буюу хуучин Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га газарт байгуулж буй шинэ цэвэрлэх байгууламжийг Францын “Артеллиа вилл энд транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консерциум барьж байна. 

Шинэ цэвэрлэх байгууламж нийт 55 барилга, обьектээс бүрдэх юм. Эдгээрийг бүгдийг барьжээ. Үүнд суурилуулах шаардлагатай тоног төхөөрөмжийн 47 хувийг 2023 онд захиалж авсан бол энэ жил үлдсэн 53 хувийг нь татаж авч, угсарч байна. 

Шинэ цэвэрлэх 1.png

Энэ байгууламж хоногт 250,000 м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх хүчин чадалтай. Бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана. Одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан, бохир ус хүлээн авч, механик, биологи, физик, химийн цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэсэн усаа 6.5 км урт сувгаар дамжуулан, Туул голд нийлүүлнэ.

Ирэх 9-10 дугаар сард бохир ус хүлээн авч, туршилт тохируулгаа хийхээр төлөвлөжээ. Орчин үеийн технологиор байгуулж буй энэ байгууламжид ажиллах ажиллагсдаа энэ төслийн хүрээнд гадаад, дотоодод сургаж байгаа аж. 

Уг байгууламжийг 2025 оны 2 дугаар сард хүлээлгэж өгнө.

Санал болгох