Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элс, Дуут манхны бэлд өнөөдөр Элсний баяр эхэллээ.
8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж буй энэ баярт гадаад, дотоодын олон аялагч зорин иржээ.
Энэ баярын үеэр элсний оргил булаалдах тэмцээх, марафон гүйлт, элсний гүйлт, элсний волейбол зэрэг олон сонирхолтой тэмцээн болж байна.
Тус аймгийн ЗДТГ, Говьгурвансайхан байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.