Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Ойн хайгуул” ХХК-тай хамтран, тус аймгийн Хонгор сумын ойд тархсан хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар тэмцэж байна. Хонгор сумын Моностой амнаас эхэлсэн энэ тэмцлийн ажлыг 500 га талбайд хийх юм. Энэ ажлыг байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлжээ.