Хичээлээс гадуурх сургалтад “After school”-ийг ашиглана

2024 оны 8 сарын 162024-08-16
Хичээлээс гадуурх сургалтад “After school”-ийг ашиглана

2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 695 сургуульд 771.7 мянган сурагч суралцлаа. Тэдний 57 хувь буюу 445.278 сурагч сургууль дээрх хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа, секц, дугуйланд танхим болон цахимаар хамрагджээ.

Хүүхэд бүрт хэл, соёл, нийгэм эдийн засаг, боловсролын түвшин, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдээллийг тогтмол, шуурхай авах, хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэх боломж олгох нь чухал. Иймд алслагдсан дүүрэг, аймгийн төв, сум, багийн сургуулийн сурагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахим орчинд бие даан хөгжих боломж бүрдүүлэхээр Боловсролын ерөнхий газар “After school" аппликэйшн бий болгожээ.

Уг аппликэйшнд ерөнхий боловсролын 405 сургууль нэвтэрч, 1.441 хөтөлбөр бүртгүүлсэн байна. Нийгмийн  2300 ажилтан, багш, 51.069 сурагч уг аппликэйшнийг татаж, 27.038 сурагч идэвхтэй хэрэглэж байгаа аж. Үүний үр дүнд хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хүртээмж 6 хувиар нэмэгджээ. 

2024-2025 оны хичээлийн жилд энэ апп-ыг хэрэглэдэг багш, сурагчийн тоог нэмэх юм байна. 

Санал болгох