Монголчуудын соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг таниулан сурталчлах "Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр 14:00 цагт нийслэлийн Налайх дүүрэг дэх Тайж хайрхны бэлд эхэллээ. 3 өдөр болох энэ фестивальд Та бүхэн зочлон саатаж, нүүдэлчдийн соёлын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншил, уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл иргэншлийн мөн чанартай танилцаарай.