Украин улс ОХУ-ын Курск муж руу довтолгоогоо үргэлжлүүлж долоо хоногийн дотор стратегийн хоёр дахь гүүрийг нь дэлбэллээ. Энэ нь Москва 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн том халдлага юм. Украины арми ням гарагт Званное дахь Сейм голын гүүрийг дэлбэлсний дараа тус улсын агаарын цэргийн хүчний командлагч дэслэгч генерал Микола Олещук цохилтын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэн "Дахин нэг гүүрийг устгалаа. Украины Агаарын цэргийн хүчний нисэх хүчин агаарын нарийн цохилтоор дайсныг логистикийн чадавхгүй болгосоор байгаа нь байлдааны ажиллагааны явцад ихээхэн нөлөөлж байна” хэмээжээ.
Украины арми өнгөрсөн долоо хоногт Глушково хотын ойролцоох Сейм гол дээрх өөр нэг гүүрийг нураасан. Тус гүүрээр ОХУ цэргүүдийн хангамжаа зөөвөрлөдөг байжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленскийн зөвлөх Михайло Подоляк “Украин Оросыг эзлэн авах сонирхолгүй, харин Оросыг хэлэлцээрт оруулахыг ятгахыг хүсэж байна” гэжээ. Харин Ерөнхийлөгч Зеленский түүний цэргүүд Курск дахь байр сууриа бэхжүүлж, Орост улам өргөжин тэлж байна. Курск руу цэргийн дайралт хийх зорилго нь Оросын дайралтыг зогсоох "буфер бүс" байгуулах явдал гэж мэдэгдсэн байна.