Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

2024 оны 8 сарын 192024-08-19
Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

НҮБ-ын агентлагийн мэдээлснээр Талибан хөдөлгөөнийхөн 1.4 сая афган охидын сургуульд сурч боловсрох эрхийг зориудаар хорьсон байна. Афганистан улс нь эмэгтэйчүүдийн дунд болон дээд боловсрол эзэмшихийг хориглодог дэлхийн цорын ганц улс юм.

Талибууд 2021 оны 8-р сард Афганистаны засгийн эрхийг авснаас хойш охидыг зургаадугаар ангиас дээш суралцах эрхгүй болгож хорьсон. Гэхдээ хөвгүүдийн сурч, боловсрох эрхийг хориогүй.

Хориг гарахаас өмнө сургуульд сураагүй эмэгтэйчүүдийн тоог нэмбэл тус улсад 2.5 сая охид сурч боловсрох эрхээ хасуулсан байгаа аж. Энэ нь Афганистаны сургуулийн насны охидын 80 хувийг эзэлж байгаа юм. Мөн Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш бага боловсролын хүртээмж буурчээ. Тодруулбал 2019 онд 6,8 сая хүүхэд сургуульд суралцаж байсан бол энэ тоо 2022 онд 5,7 сая болж буурсан байна.

Санал болгох