Камала Харрис Чикаго хотод болох Ардчилсан намын үндэсний их хуралд оролцохоор ирсэн бөгөөд энэ үеэр түүнийг тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор баталгаажуулна. Тэрээр өөрийн хамтрагч Тим Уолзтой хамт Пенсильвани мужид нэг өдрийн кампанит ажил хийснийхээ дараа Air Force Two онгоцоор О'Харе нисэх онгоцны буудал руу ниссэн байна.
Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп бямба гаригт Пенсильвани мужид жагсаал зохион байгуулжээ. Пенсильвани мужид 2016 онд Дональд Трамп, 2020 онд Жо Байден ялалт байгуулж байсан. Тиймээс тус муж ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд хамгийн чухал тулааны талбар юм.
Камала Харрис намаас нэр дэвшүүлснийг албан ёсоор хүлээн авсны дараа пүрэв гарагт анхны илтгэлээ тавьснаар чуулган өндөрлөх аж. Дөрвөн өдөр үргэлжлэх тус арга хэмжээний өмнө Палестиныг дэмжигч хэдэн арван мянган хүн Чикагод жагсаал хийх гэж байгаа тул аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгасан байна.