Женнифер Лопез Бен Аффлекээс салах өргөдлөө өгчээ

2024 оны 8 сарын 212024-08-21
Женнифер Лопез Бен Аффлекээс салах өргөдлөө өгчээ

Дуучин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар албан ёсоор салж байгаа тухай Лос Анжелесийн Дээд шүүхийн нэхэмжлэлд дурджээ. Тодруулбал Дуучин Лопез өнгөрсөн мягмар гарагт Лос-Анжелес хотод хоёр жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн аж.  

Хосууд анх 2002 оны 11-дүгээр сард 6.1 каратын ягаан алмаазан бөгжөөр сүй тавьж, 2003 онд хуримаа хийхээр төлөвлөсөн. Гэвч хуримаа хийхээс хэдхэн хоногийн өмнө  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их анхаарал хандуулж байна гэх шалтгаанаар хуримаа хойшлуулж байсан юм. Үүний дараа 2004 онд завсарлага авч байна гэж мэдэгдэж байсан билээ.

Харин 18 жилийн дараа буюу 2022 онд эргэн нийлж, Лас Вегас хотноо гэрлэлтээ батлуулсан. Гэсэн ч хосууд хоёр жилийн гэрлэлтээ цуцлахаар болж, Беверли Хиллс дэх байшингаа зарсны дараа тусдаа амьдарч эхэлсэн юм.

Санал болгох