Мишель Обама: Америк, итгэл найдвар эргэн ирж байна

2024 оны 8 сарын 212024-08-21
Мишель Обама: Америк, итгэл найдвар эргэн ирж байна

АНУ-ын Чикаго хотод Ардчилсан намын Үндэсний их хурал болж буй. Тус их хурлын үеэр тэргүүн хатагтай асан Мишель Обама үг хэллээ.

Тэрээр “Америкт бидний залгисан айдас, хагарлыг ялан дийлж, энэ агуу үндэстний дуусаагүй амлалт, бидний эцэг эх, өвөө эмээ нарын амиа алдан, тэмцэж золиолсон мөрөөдлийг үргэлжлүүлэх боломж байна” гэв. Мөн түүний хувьд Камала Харрисаар бахархаж байгаа тухайгаа дурдаж, түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд очих хамгийн чадварлаг хүмүүсийн нэг. Удахгүй болох сонгууль түүхэн болно гэдэгт найдаж байгаа хэмээн хэлсэн байна.

Мишель Обама өнгөрсөн сард нөхрийнхөө хамт видео бичлэг хийхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж буй талааараа хэлээд байсан.

Санал болгох