Жүжигчин Cо Еэ Жи хоёр жилийн дараа олны өмнө гарах гэж байна

2024 оны 8 сарын 212024-08-21
Жүжигчин Cо Еэ Жи хоёр жилийн дараа олны өмнө гарах гэж байна

“Sublime” агентлагийн мэдээлснээр жүжигчин Со Еэ Жи наймдугаар сарын 23-нд Сөүлийн Жун-гу хотын нэгэн их дэлгүүрт болох гоо сайхны брэндийн зураг авалтын арга хэмжээнд оролцохоор болсон гэв.

Энэ нь түүний хоёр жилийн өмнө болсон дуулиант хэргүүдээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарах гэж байгаа явдал юм. Со Еэ Жи 2020 онд "It's Okay to Not Be Okay” олон ангит киногоороо нэр алдарт хүрч, олны танил болсон. Гэвч хуучин найз залуу, жүжигчин Ким Жун Хёныг романтик кинонд тоглохыг хориглож, хүчирхийлсэн, мөн сургуулийн дээрэлхлийн хэрэгт буруутгагдаж нэр алдар нь унаж, урлагийн салбараас холдсон билээ. Тухайн үед түүний учруулсан хохирлыг 2 тэрбум хэмээж, тоглосон зар сурталчилгаануудыг буулгаж, олон нийтийн зүгээс дахин кинонд тоглуулахгүй байхыг шаардаж байсан юм.

Со Еэ Жи өнгөрсөн тавдугаар сард инстаграм хаягаа дахин нээсэн бөгөөд саяхан Сон Кан Хо, Тиффани Янг болон бусад оддын харьяа “Sublime” агентлагтай гэрээ байгуулжээ.

Санал болгох