Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хиг 2022 онд солонгос, Америкийн пастор Чой Жэ Ёноос 3 сая орчим воны (2255 ам доллар) үнэ бүхий "Dior" брэндийн гар цүнх болон бусад үнэтэй бэлгүүдийг хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдуулан авлигатай тэмцэх хууль зөрчсөн гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Сөүл хотын Прокурорын мөрдөн байцаах хэлтсээс тэргүүн хатагтайд холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. БНСУ-ын Дээд прокуророос мөрдөн шалгах тусгай баг байгуулж уг хэргийг шалгах тушаал гарснаас хойш дөрвөн сарын дараа хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаад байна. Мөрдөн байцаалтын багийнхан пастор Чойгоос авсан цүнх Ерөнхийлөгч Юн Сук Ёолын үүрэгт ямар ч хамааралгүй гэж дүгнэжээ. Мөн “Dior” брэндийн цүнхийг хувь хүмүүс харилцан талархал илэрхийлэхийн тулд солилцсон бэлэг гэж үзсэн байна.