Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад сурталчлах зорилготой "UB food 2024" фестивал 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Фестивалд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилнэ.
Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулна.
Дашрамд сонирхуулахад, "UB food 2024" фестивалын үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Сүхбаатарын талбайд ирсэн иргэдийг дайлах юм.